Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол орны ихэнх нутгаар өнөөдөр халах ч маргааш, нөгөөдөр нутгийн төв хэсгээр, энэ сарын 11-нд нутгийн зүүн хагаст ахиухан бороо, дуу цахилгаантай аадар орно.

Иймд голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34, бусад нутгаар 25-30 градус дулаан байна. 

Улаанбаатар, Тэрэлж, Багануур орчмоор үүлшин, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-9 метр хүрэх ажээ. Нийслэл орчимд өдөртөө 30-32, Багануур орчимд 29-31, Тэрэлж орчмоор 28-30 градус дулаан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн