Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 медаль хүртлээ

Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын 9 алба хаагч амжилттай оролцож, 15 медаль хүртлээ.  

Тодруулбал: НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахмад Э.Булган -58кг жинд 3 мөнгөн медаль, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч У.Олонбаяр +95 кг жинд 3 хүрэл медаль,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Оралбек +95 кг жинд 2 хүрэл медаль,

Туухайт спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 15 медаль хүртлээ

– Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, энгийн Т.Сарантуяа +73 кг жинд огцом түлхэлтийн төрөлд хүрэл медаль,

– Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн захирагч, ахмад Гүрхүү алт, мөнгө, хүрэл медаль,

– “Аврагч”, биеийн тамир спорт хорооны тамирчин, ахлагч Г.Ануужин 3 хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Алба хаагчид эрэгтэйчүүдийн -68кг,-73кг,-85кг,-95кг,+95кг жинд, эмэгтэй -58кг,-68кг, +73кг -ийн ангилалд богино түлхэлт, урт түлхэлт, огцом түлхэлт гэсэн 3 төрлөөр оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн