Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Зам тээврийн ослын улмаас гэр бүлийн гишүүдээ алдсан иргэн Н.Энх-Амгалан “Осол гаргасан хүмүүсийг цагдаа драйгер үлээлгэлгүй явуулсан” талаар цахим орчинд мэдээлсэн.

Тэгвэл бид тус мэдээллийн мөрөөр прокурорын байгууллагаас тодруулахад, 2026 оны 7 сарын 15-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч нэг гэр бүлийн 3 хүн амь насаа алдсан хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас осол гарсан газарт хэргийн газарт үзлэг хийж осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч болон уг осол гаргасан тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчоос драйгер багаж ашиглан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан, цуснаас шинжилгээ авч шинжилгээ хийлгэхээр шинжилгээний байгууллагад хүргүүлсэн, одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариултыг өглөө. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн