С.Макинтош дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ

ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 6 /TASS/. Канадын усанд сэлэлтийн тамирчин Саммер Макинтош эх орондоо болсон тэмцээний үеэр эмэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Тэрбээр уг зайг 2 минут 01.65 секундэд туулсан байна. Өмнөх дэлхийн рекордыг (2 минут 01.81 секунд) 2009 онд Хятадын тамирчин Лю Жыгэ тогтоож байсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрөл дэх хамгийн удаан хадгалагдсан рекорд байсан юм.

Өдгөө 19 настай Макинтош нь Олимпын гурав, дэлхийн найман удаагийн аварга билээ. Канадын залуу тамирчин тэрбээр 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрлөөс гадна, 200 ба 400 метрийн холимог сэлэлт, мөн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн