Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх болон соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” /ODA/ төслийн сургалт эхэллээ.

Тус сургалт энэ сарын 3-7-нд Үндэсний номын санд үргэлжлэх бөгөөд Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан гэсэн гурван байгууллагын нийт 39 албан хаагч хамрагдаж байна.

Төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах, дижитал системд шилжих бэлтгэлийг хангах зорилгоор системийн үйл ажиллагаа, хиймэл оюуны технологи, эртний ховор соёлын өвийн архивжуулалт болон боловсрол, судалгааны контент бүтээх онол, дадлага хосолсон мэдлэгийг олгож байгаа юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын соёлын ховор нандин өвийг дижиталд шилжүүлж, найдвартай удирдах, хадгалах, цаашлаад соёлын контент бүтээх таатай боломж бүрдэх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн