Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-гийн маргаашийн хурлаар юу хэлэлцэж, ямар үйл явдал өрнөх вэ?
Цэнхэр бүсэд:
-СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй НҮБ, ЮНЕСКО болон бусад хүндэт зочид оролцоно.
-СОР17-гийн Санхүүжилтийн өдрийн хүрээнд үйл ажиллагаа өрнөнө.
-Монгол Улс Европын хөрөнгө оруулалтын банк (EIB), Дэлхийн банктай томоохон санхүүжилтийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна.
-Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сангийн хамтарсан уулзалт болно.
-“Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн сан”-гийн нээлт болно.
-Монголын эрчим хүчний шилжилтийн талаар танилцуулна.

Ногоон бүсэд:
-“Төр ба бодлогын санхүү”, “Хөрөнгө оруулалт ба түншлэл”, “Бэлчээрийн хөрөнгө оруулалтын санхүү” хэлэлцүүлэг болно.
-“Уур амьсгалын дасан зохицолтын санхүү”, “Гангийн эрсдэлийн санхүү”, “Хог хаягдалгүй хотуудын сүлжээ санаачилга””Ногоон хот: Бодлого, технологи, иргэн” сэдвээр ярилцана.
-Монголын 21 аймаг, 330 суманд хүнсний хаягдал, малын сэг зэмийг компостлох төслийн тухай танилцуулна.
-Хатан туул, Говийн төгөл, Монгол дахь ногоон дэд бүтцийн шийдлүүд, Говийн чимсэн ногоон төслийг танилцуулна.
