Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 25 //. 2026 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагчийг “E-Mongolia”-ээр системээр гуравдугаар сарын 1-10-нд бүртгэнэ.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтойг НЗДТГ мэдээлэв.
Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч дараах шалгуурыг хангасан байх шаардлагатай. Үүнд:
- Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I-III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх
- Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
- Сүүлийн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байх
- Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх зэрэг болно.