Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт монголч эрдэмтний XIII их хурал салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Энэ үеэр Бүгд Найрамдах Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хүннү судлаач Обрушанский Борбала Анна “Хүннү гүрний дипломат харилцаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Түүнээс илтгэлийнх нь агуулгын талаар тодрууллаа.

. Харин танд ямар эх сурвалжийн баримт нотолгоо хамгийн сонирхолтой байсан бэ?

-Чамгүй олон сэдвийг тойрч судалсан ч түүн дундаа, Хүннү нарын дипломат арга зүй, хэрэглэгдэхүүнийг нэлээн чухалчилж авч үзлээ. Тухайлбал, хүннү нар одоогийн дипломат албанд ашигладаг ноот бичгийг төрийн албанд хэрэглэж байсан байна. Тэгэхээр 2000 жилийн өмнө дипломат аргаар захиа бичдэг байсан гэсэн үг. Хэрэв захиа бичдэг байсан юм бол ямар дэгээр ямар сэдвээр харилцаж байсан бэ гэсэн асуудал хөндөгдөнө. Тэдгээр захидлыг авч үзэхэд, эхэндээ мэндчилгээний хэсэгтэй байх ба хүндэтгэлийн үг хэллэгийг ашигласан байгаа юм. Тэгэхээр Шаньюгийн ордонд бичээч, орчуулагч, архивч гэх зэрэг хүн ажиллахын зэрэгцээ бүх захиан дээр тамга дарж баталгаажуулаад, элчээр хүргүүлдэг байсан байна. Хүннүгийн элч ямар мандаттай, ямар үүрэг хариуцлага хүлээдэг байсныг хятад түүхийн сурвалж бичигт нэлээн тодорхой тусгажээ. Гэхдээ монгол сурвалж бичгийг ашиглан, энэхүү сэдвийг илүү гүнзгийрүүлэх бололцоотой гэж үзэж байна.

?

-Хамгийн олон хүн мэдэх жишээ бол, дипломат паспорт буюу гэрэгэ юм. Хүннүчүүд байнга хөрш зэргэлдээ улс орнууд руугаа дайрч довтлоод байсан юм биш. Зөрчил маргааныг дипломат харилцааны үндэс болох яриа хэлэлцээний аргаар шийддэг байсан. Түүхийн бичээсээс харахад, Хүннү нар маш нарийн дэг журамтай, өргөн хүрээний харилцаатай байсан. Тэр үеэс тавигдсан дипломат харилцааны үндэс суурийг дараагийн нүүдэлчин төрт улс уламжлан авч явсан нь тодорхой байдаг. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн