НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр 51 гишүүн орон хамтарсан мэдэгдэл гаргаж, ОХУ-аас Украины эсрэг цэргийн ажиллагаагаа зогсоон, гал зогсоох болон энхийн хэлэлцээнд нэгдэхийг шаарджээ.

Мэдэгдэлд гарын үсэг зурсан улсууд Украинд энх тайван тогтоох хэлэлцээ хийхийг уриалсан байна. АНУ уг хамтарсан баримт бичигт гарын үсэг зураагүй аж.

Үүний зэрэгцээ НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Майк Уолз Аюулгүйн Зөвлөлийн Украины асуудлаарх хуралдаанд оролцохдоо дайныг өргөжүүлэх алхмыг Вашингтон эсэргүүцэж байгааг мэдэгдсэн байна.

Хамтарсан мэдэгдэл гарахын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хаалттай уулзаж, 50 орчим минут ярилцжээ. Уулзалтын дараа Рубио санал зөрөлдөөнтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд талуудын удирдагчид хэлэлцээ хийх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг арванхоёрдугаар сард Майамид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан гэж мэдээлжээ. ОХУ урилгыг хүлээн авах эсэх, төлөөллийн түвшнээ хэрхэн тогтоох нь одоогоор тодорхой болоогүй байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн