Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг засаж байна.
Зам засварын нэг хэсэгт буюу Барилгачдын гудамжаас Залуучуудын гудамж дагуу борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх тул авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагаас маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаах юм.