Нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна

, 2026 оны гуравдугаар сарын 18Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр хүйтэн, салхитай байна гэж Ус уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -8-13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Улз голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2+7 градус, бусад нутгаар -3+2 градус дулаан байна.

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 0 градус орчим байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн