Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

СИДНЕЙ, 2026 оны долоодугаар сарын 31 /Reuters/. Номхон далайн арлын жижиг улс болох Науру нэрээ албан ёсоор Бүгд Найрамдах Наоэро Улс болгон өөрчилж, уламжлалт нэрээ эргүүлэн хэрэглэж эхэлжээ. Энэхүү алхам нь үндэсний онцлог, соёлын өвийг бэхжүүлэх зорилготой гэж тус улсын эрх баригчд мэдэгдсэн байна. 

Тус улсын парламент өнгөрсөн тавдугаар сард улсынхаа нэрийг өөрчлөх тухай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж, бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байв. Гэвч Ерөнхийлөгч Дэвид Адеанг лхагва гаргийн орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан санал асуулга явуулах төлөвлөгөөг цуцалснаа мэдэгджээ.

“Наоэро бол ард түмнээр хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай шинэ нэр биш. Энэ нэр бол манай ард түмний мөн чанар бөгөөд төрийн сүлдэнд бий, мөн Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн нэр юм” гэж тэрбээр хэлсэн байна. 

Цаашид тус улсын товчилсон нэрийг “Наоэро”, харин  иргэдийг нь “дей-Наоэро” гэж нэрлэх ажээ. 

Европын колончлогчид арлын уугуул Наоэро нэрийг дуудахад хэцүү байсан тул Науру болгон өөрчилжээ. Ойролцоогоор 12 мянган хүн амтай тус улс нь Ватикан, Монакогийн орох дэлхийн хамгийн жижиг гурав дахь улс юм.

Энэхүү шийдвэр нь улс төрийн зорилгогүй бөгөөд үндэсний үнэт зүйл, өв соёлоо хамгаалан хадгалж, өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилготой гэж Ерөнхийлөгч Дэвид Адеанг онцолжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн