“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 23 //. МУЭ-ийн гишүүн зураач Ш.Баатар, Б.Шатарсайхан нарын “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.

МУЭ-ийн гишүүн, Монгол зургийн зураач Ш.Баатар 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо, 1997, 1998, 2019 онд Голланд, Франц, Солонгос улсад мөн гаргаж байв. Тэрбээр монголын зураачдын болон хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд олон удаа оролцож байгаа авьяаслаг хөдөлмөрч уран бүтээлч юм. Түүний бүтээлүүд Сан Франциско хотын Азийн урлагийн музей болон дотоод гадаадын уран зураг цуглуулагчдын сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Тэрбээр уран бүтээлдээ өвөг дээдсээс үлдээсэн эх орон, унаган байгалиа хайрлах сэтгэлээ гүн шингээжээ.

МУЭ-ийн гишүүн, зураач Б.Шатарсайхан уран бүтээлийнхээ замналыг 1993 оноос модон барын цуврал ажлаар эхэлж байсан бол орчин үеийн хэллэгтэй чимэглэлийн аястай уран бүтээлүүдээ 2008 онд бие даасан үзэсгэлэндээ дэлгэж байв. 1994 оноос эх орондоо болон гадаадад гарсан монголын зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцож, Солонгос, БНХАУ, Тайланд зэрэг оронд “Art work shop” үйл ажиллагаанд хамрагдаж байв. Тэрбээр уран бүтээлүүддээ амьдралын гэрэл гэгээ, баяр бахдалыг баясгалант өнгөөр илэрхийлдэг.

“Найртай сайхан” үзэсгэлэнд нийт 60 гаруй уран бүтээл дэлгээд байна. Үүнд хоёр уран бүтээлчийн өөр өөрсдийнх нь бүтээлүүдээс гадна хонины ноосоор хамтран урласан эсгий зургууд багтжээ.

Хоёр зураач Монгол орны найртай сайхан зунаар гадаад дотоодын олон үзэгчдэдээ “Найртай сайхан” үзэсгэлэнгээрээ дамжуулж эх нутаг, унаган байгаль, өв соёлоо хайрлан хамгаалах, гэр бүлийн хайр, амар амгаланг мэдрүүлэхийг зорьжээ.

Тус үзэсгэлэн 8 дугаар сарын 3-ныг хүртэл олны хүртээл болно

“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

“Найртай сайхан” хамтарсан үзэсгэлэнд 60 гаруй бүтээл дэлгэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн