МУГТ Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа өнөөдөр хийнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, “Шандас ММА” дэвжээний тамирчин Б.Энх-Оргил Тайландын Бангкок хотын алдарт Лумпини цэнгэлдэх хүрээлэнд аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа өнөөдөр хийнэ.

Тэрбээр ONE Championship холбооноос зохион байгуулж буй “The Inner Circle 24” тэмцээний онцлох тулаанд Азербайжанаас гаралтай, мэргэжлийн замналдаа нэг ч ялагдал хүлээгээгүй Эльбек Алышовтой хүч үзэх юм. Б.Энх-Оргил өнгөрсөн оны 12 дугаар сард Бангкок хотод болсон “ONE Fight Night 38” тэмцээнд Бразилын тамирчин, тухайн үеийн дэлхийн аварга Фабрисио Де Андрадег ялж, 65.8 кг-ын жингийн аваргын бүсийг хүртсэн.

Харин өнөөдрийн “The Inner Circle 24” тэмцээн нь түүний аваргын бүсээ хамгаалах анхны тулаан болж буйгаараа онцлогтой.

Уг тэмцээнийг live.onefc.com  сайтаар шууд дамжуулна.  

МУГТ Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах анхны тулаанаа өнөөдөр хийнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн