МОНЦАМЭ агентлаг, Чойжин ламын сүм музей хамтран ажиллана

Монголын үндэсний мэдээллийн агентлаг, Чойжин ламын сүм музейтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт агентлагийн дарга Х.Энх-Орших, Чойжин ламын сүм музейн захирал Д.Мөнхчулуун нар 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурав.

Санамж бичигт тусгаснаар хоёр тал Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн хүрээнд тус музей дэх соёлын өв, үзмэр, дурсгалыг олон нийтэд ашиглаж сурталчилж таниулахад туслах хэрэгсэл болгон соёлын аялал жуулчлалыг дэмжих, салбар хоорондын уялдааг бэхжүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн