Монгол Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 163 сая хүрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш Монгол Улсын хэмжээнд нийт 452 өрх, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлөөс 163 сая тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн байна.

Энэ нь өнгөрсөн оныхоос дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. 2026 оны хаврын мод тарилтын хөдөлгөөнөөр улсын хэмжээнд 50 сая мод тарих зорилт дэвшүүлжээ. Үндэсний мод тарих өдөр эхлэх гэж байгаатай холбогдуулан “Тэрбум мод” экспог зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн 20 хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаан болно. Уг экспод 80 байгууллага оролцон стандартын шаардлага хангасан тарьц суулгацыг иргэдэд шууд, найдвартай эх үүсвэрээс хүргэх аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс гадна Жуковын талбай, Барилгачдын талбай, Налайх дүүрэг Соёлын төв ордон талбайд мөн үзэсгэлэн зохион байгуулна.

Үзэсгэлэн худалдаа нь мод тарих мэдлэг, туршлага солилцох, байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, олон нийт, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, ногоон ирээдүйн төлөө хамтдаа нэгдэх зорилготой юм.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд үндэсний мод тарих өдрийг энэ жил ирэх сарын 1-нээс эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна. 

Монгол Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 163 сая хүрчээ

Монгол Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 163 сая хүрчээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн