Монгол, Индонезийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 26-нд Жакарта хотноо боллоо.

Зөвлөлдөх уулзалтаар талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын харилцаа, хамтын ажиллагаа, энэ онд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын харилцааны түвшинг ахиулахын төлөө байгаагаа нотлов.

Мөн хоёр улсын иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчилж, харилцан визгүй зорчих боломжийг бүрдүүлэх, боловсрол, оюутан солилцоо, соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шууд нислэгтэй болох чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар тогтов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, индонезийн талаас Гадаад хэргийн дэд сайд Арманата К.Насир нар тэргүүлж оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Монгол, Индонезийн Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн