Монголын шашин соёлын 700 гаруй ховор өвийг дэлгэлээ

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 //. Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр нээлээ.

Энэхүү үзэсгэлэнд манай оронд 70 шахам жил бурхан шашны соёлыг үгүйсгэж ирсний дараа монголчуудын оюун санааны нэг хэсэг болж байсан, бурхны шашны соёлын ховор болсон олонх хүмүүс мэдэхгүй, ойлгохгүй, хэрэггүй гэж үзэж байсан эдгээр зүйлсийг судлаач  Ц.Батсайхан цуглуулан дэлгэн үзүүлж байна.

Үүнд, монголын шашин соёлын холбогдолтой шүтээн уран зураг, шашин номын зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл зураг, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор сонин үзмэр багтжээ.

Монголын шашин соёлын 700 гаруй ховор өвийг дэлгэлээНээлтийн үеэр судлаач, цуглуулагч Ц.Батсайхан ярихдаа, “Монголд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үе, XIII зуун, XVII зуун багтдаг. Харин XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан бөгөөд 2000 оноос хойш дахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрч байна гэж хэлж болно. Тэрхүү 70 гаруй жилийн хугацаанд шашин хэлмэгдэж, лам нар хавчигдан, сүм хийд, эд өлгийн зүйлс устаж үгүй болсон. Ард түмний гар дээр үлдэж хоцорсон цөөн хэдэн зүйлд тулгуурлан, заримыг учир  мэдэхгүй хүмүүсийн хаяж үрэгдүүлж явж байх үед цуглуулсан эд юм. Монголын шарын шашин ард түмний дунд өргөн дэлгэрч, тухайн цаг үеийн сэхээтэн, эрдэмтэн, бичгийн хүмүүсийн ихэнх  нь лам нар байв. Тэд гүн сүсэг бишрэлийг эрхэмлэн, уран бүтээлээ туурвиж байжээ. Тэрхүү бүтээл, өв уламжлалын нэг хэсэг нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн. Ард түмний гараар дамжин хадгалагдаж, зарим нь авдрын ёроолоос гарч ирсэн эд өлгийн зүйлс юм. Би энэ чиглэлийн мэргэжлийн судлаач биш, харин сонирхлоороо судалж ирсэн. Монголын соёлын чиглэлээр 30 орчим ном бүтээсэн. Цаашид дахин нэг, хоёр ном гаргах төлөвлөгөөтэй байна” гэв.

Мөн тэрбээр 30 гаруй жил монгол орны түүх соёлыг сонирхон түүх угсаатны зүйн холбогдолтой эд зүйл цуглуулах, судлах, судалгааны үр дүнгээрээ ном хэвлэн нийтлэх, цуглуулсан үзмэрүүдээ төрөлжүүлэн үзэсгэлэн бэлтгэж олон нийтэд дэлгэн үзүүлэх, улс орон нутгийн болон хувийн музейнүүдэд үзмэр өгч ажиллаж иржээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл олны хүртээл болно. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн