Монголын Байгалийн Өв Сан Голомт банк харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

“Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монголын Байгалийн Өв Сан Голомт банк байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслол COP17-гийн хүрээнд зохион байгуулсан Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форумын үеэр болж, биологийн олон янз байдал, байгаль хамгаалалд банк, санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө, санхүүжилтийг байгаль хамгааллын бодит үр дүнд чиглүүлэх зорилтыг талууд онцоллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой бэлчээрийн менежмент, нийлүүлэлтийн гинжин хэлхээг дэмжсэн ногоон зээл хөгжүүлж, нүүрстөрөгчийн болон биологийн төрөл зүйлийн кредит төсөлэд хөрөнгө оруулахаар төлөвлөсөн аж. Мөн банкны зээлийн эрсдэлийн үнэлгээнд биологийн олон янз байдлын эрсдэлийг тооцон TNFD олон улсын стандартыг нэвтрүүлэх юм.

Монголын Байгалийн Өв Сан Голомт банк харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн