УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо.
Нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжжээ. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс тус асуудлаар хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргахад УИХ-ын дарга С.Бямбацогт нэг хоногийн завсарлага өгсөн. Тэгвэл өнөөдөр завсарлагын хугацааг сунгах санал гаргасан ч хүлээж аваагүй, шууд санал хураалт явуулав. Э.Анар нь МАН-ын дарга асан, УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү бөгөөд Монголбанкинд 16 жил ажилласан.
Ажлын туршлага:
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал
Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал
Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч
Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн
Боловсрол:
Японы Хакүо их сургууль, Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг
АНУ-ын Колумбын их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.