Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлын таниуллаа

Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан “Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд гаргаж, монголын өв соёлыг таниуллаа.

Үзэсгэлэнг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Өргөмжит консулын хамт өнгөрсөн оны 12 дугаар сард нээж, энэ оны 6 дугаар сарын 8 хүртэл олон нийтэд толилуулав. Энэ үзэсгэлэн нь Буддын шашны гүн ухаан, цамын урлагийн бэлгэдэл, монголын өв соёлын онцлогийг мексикийн ард иргэдэд таниулсан төдийгүй хоёр орны ард түмний харилцан ойлголцол, соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, соёлын анхны томоохон үйл ажиллагаа болсныг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам мэдээллээ. 

Үзэсгэлэнг дэлгэх хугацаанд 121 мянга гаруй хүн үзэж сонирхсон нь монголын түүх, соёлын өв уламжлалд хандах мексикийн олон нийтийн сонирхол их байгааг харуулжээ. 

Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлын таниуллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн