ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /TASS/. Английн “Ньюкасл”, Испанийн “Барселона” багууд Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтод 1:1-ээр тэнцлээ. Тоглолт Англид болсон байна.
“Ньюкасл” багийн довтлогч Харви Барнс тоглолтын 86 дахь минутад гоол оруулсан бол “Барселона”-гийн довтлогч Ламин Ямаль хоёрдугаар үеийн нэмэлт цагийн зургаа дахь минутад торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэжээ.
Хариу тоглолт гуравдугаар сарын 18-нд Барселона хотод болно. Ханс-Дитер Флик-ийн баг Испанийн лигийн хүснэгтийг тэргүүлж байгаа бол “Ньюкасл” Английн Премьер лигт 12-р байрт бичигдэж байна.
Тус тэмцээний үндсэн үе шатанд 36 баг өрсөлдсөнөөс шилдэг 8 баг шууд шөвгийн 16-д шалгарсан бол 9-өөс 24 дүгээр байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолтууд хийж, 1/8-д шалгарсан юм.
Шууд шалгарсан багууд бол Английн “Арсенал”, “Ливерпүүл”, “Тоттенхэм”, “Челси”, “Манчестер Сити”, Германы “Бавариа”, Испанийн “Барселона”, Португалын “Спортинг” юм. Харин нэмэлт тоглолт хийж шөвгийн 16-д шалгарсан багууд бол Францын ПСЖ, Италийн “Аталанта”, Испанийн “Реал”, “Атлетико”, Английн “Ньюкасл”, Германы “Байер”, Норвегийн “Будё-Глимт”, Туркийн “Галатасарай” юм.