Колумбид газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

БУЭНОС-АЙРЕС, 2026 оны наймдугаар сарын 11 /РИА Новости/. Колумб улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 111 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья телевизийн TN сувгаар үг хэлэхдээ мэдэгдлээ.

Байгалийн гамшгийн улмаас 1575 орон сууцны барилгад эвдрэл учирснаас 37 нь бүрэн эвдэрч нурсан байна. Мөн эрүүл мэндийн 18 төв, боловсролын 52 байгууллага, 18 зам гүүр, 7 нисэх онгоцны буудлын барилгад эвдрэл үүсчээ. Перейра, Манисалес хотуудад ихээхэн эвдрэл сүйдэл учирсан байна.

Колумб улсад даваа гаргийн өглөө 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Чоко мужийн Сан-Хосе-дель-Пальмар хотын орчимд байв. Колумбын нутгийн ихэнх нутаг дэвсгэр болон хөрш улсуудад, тэдгээрийн дотор Панамд чичирхийлэл мэдрэгджээ.

Засгийн газар үндэсний хэмжээнд гамшгийн онц байдал зарласан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн