Киргизийн уулын оргилыг “ШХАБ-ын оргил” гэж нэрлэнэ

БИШКЕК, 2026 оны есдүгээр сарын 1 /Kazinform/. Киргизийн нэгэн уулын оргилд “ШХАБ-ын оргил” гэдэг газарзүйн нэр өгөх тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров гарын үсэг зуржээ.

Далайн түвшнээс дээш 4050 м өндөр энэ оргил Чуй мужийн Аламудуны район дахь “Ала-Арча” гэдэг байгалийн цогцолборт газарт оршдог бөгөөд өмнө нь “Пионер оргил” гэдэг нэртэй байв.  

Ерөнхийлөгчийн зарлигт дурдсанаар, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, энэ онд БНКиргиз улсад ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан болж буйг тохиолдуулан газарзүйн нэршил олгох тухай хуулийн төслийг гурван сарын сарын хугацаанд боловсруулан Киргизийн парламент болох Жогорку Кенеш-т өргөн барьж хэлэлцүүлэхийг засгийн газарт даалгажээ.

Үүнтэй холбогдуулан дурдахад, Тянь-Шань (Тэнгэр уул) уулын Сары-Жаз нурууны Өмнөд Инильчек мөсөн голын орчимд байрлах, далайн түвшнээс дээш 5576 м өндөрт орших нэгэн нэргүй оргилд “НҮБ-ын оргил” гэдэг нэр өгчээ. Холбогдох хуулийг Жогорку Кенеш 2024 оны 12 дугаар сарын 25-нд баталсан байна. Энэ нь БНКиргиз улс болон НҮБ-ын хоорондын харилцаа бэхжин хөгжихийг бэлгэдэж байгаа юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн