БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 6 /interfax/. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи ажлын айлчлал хийхээр лхагва гаргийн өглөө Бээжинд хүрэлцэн иржээ. Айлчлалынхаа эхэнд тэрбээр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Уулзалтын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна. Сайд нар хоёр талын харилцаа, мөн бүс нутгийн нөхцөл байдал болон олон улсын асуудлуудыг хэлэлцэнэ гэж “Press TV” сувгаар өмнө нь мэдээлж байв.
А.Аракчи, Ван И нар тавдугаар сарын 14-15-нд болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн хэлэлцээ хийлээ. Энэхүү уулзалтын гол сэдвүүдийн нэг нь Америк-Ираны мөргөлдөөн байх юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр Хятадын байр суурийн талаар тодруулахдаа, “Иран улс Ормузын хоолойг хаасан нь Хятад улсад хохирол учруулж байгаа тул Ираны тал уг хоолойг бүслэн хаахаа зогсоох нь Хятадад ашигтай” хэмээн мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн сайд А.Аракчи Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Гадаад хэргийн яам өмнө нь мэдээлэхдээ “Аракчи янз бүрийн улс орнуудтай дипломат зөвлөлдөх уулзалтуудаа үргэлжлүүлж байна” хэмээн онцолж байсан юм.
А.Аракчи өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр Пакистан, Оман, ОХУ-д айчилжээ.