Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн өндөр түвшний хэрэглээний судалгааны их сургуулийн хөгжлийн их хурал”-д оролцлоо.

Хурлын үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хамтын ажиллагааны 40 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан инженер, техникийн боловсрол, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Мөн энэ үеэр ШУТИС, ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн хамтарсан Олон улсын инженерийн сургууль байгуулсныг албан ёсоор зарлаж, инженер, техникийн чиглэлээр мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэлийг тавилаа.

Тус хурал нь ӨМӨЗО-ны “1571” бодлого, төлөвлөлтийн хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүний нөөцийн хөгжлийг уялдуулан дэмжих, их сургуулийн судалгаа, инновацийн чадавхыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлтэй уялдуулах зорилтын хүрээнд зохион байгуулснаараа онцлог болсон талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн