Индонезид 1600 удаа чичирхийлэл бүртгэгджээ

ЖАКАРТА, 2026 оны наймдугаар сарын 19 /Al Jazeera/. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хамгийн олон хүний аминд хүрсэн 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Индонезид 68 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Байгалийн гамшигтай тэмцэх Үндэсний агентлагийн мэдээлснээр, зөвхөн Флорес арал дээр орших Зүүн Нуса-Тенгара мужид гэхэд 1300 гаруй байшин эвдэрч, 250 орчим байшин бүрэн нуржээ. Үүнээс 122 эмнэлэг, 252 сургуулийн барилга ямар нэгэн байдлаар хагарч цуурсан байна. Мөн 19 мянга орчим хүн түр оромжинд толгой хоргодож, дахин газар хөдлөхөөс болгоомжлон гэр орондоо эргэн очиж чадахгүй байна.

Тус бүс нутагт даваа гаргийн байдлаар 1600 орчим удаа афтершок буюу газар хөдлөлтийн дараах чичирхийлэл бүртгэгдсэнээс гадна нэг удаа 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Сикка, Манггарай зэрэг өмнөд нутгийн мужуудад хөрс нурсны улмаас замууд хаагдаж, зарим газарт яаралтай тусламж үзүүлэх хээрийн эмнэлгүүд ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн