Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Зээлийн барьцаагаа суллаж, 796 саяын урамшуулал өөртөө олгосон гэх БЗС-ийн дарга асан Д.Гардид 5 хүртэл жилийн хорих “ял төлөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргалаа. 

Ингэхдээ БЗС-ийн дарга асан Д.Гардийг албан тушаалаа урвуулж өөртөө, бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Уг мөнгийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

ВИДЕО: 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн