Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ

Дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан зурагт номын зураачдын ур чадвар, уран бүтээлийн ололт амжилтыг сайшаан дэмжих, алдаршуулах зорилготой олон улсын нэр хүндтэй уралдаан болох “Nami concours 2026” өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Нами арал дээр болжээ.

Долоо дахь удаагийн наадамд үндэсний номын баярын санаачлагч, зохион байгуулагч, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн, “Либро Сувд” агентлагийн захирал Б.Сувд Монголын зурагт номын зураачдын ном бүтээлүүдээс дээжлэн авч явж оролцжээ. Наадмын үеэр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны атташе Б.Амгалан, Монгол Улсын Соёлын элч Б.Өлзийбуян болон бусад төлөөлөгч оролцов. “Nami concours 2026”-д 90 орны 1932 бүтээлээс шилдэг 18 бүтээлийг шалгаруулсан аж. Олон улсын мэргэжлийн таван шүүгч цахим болон биечлэн уулзах хосолсон хэлбэрээр шүүж, эхний шатанд 110 зураач тунаж үлдсэн байна.

Энэ жилийн тэргүүн дээд гранпри шагналыг Бельгийн уран бүтээлч Астрид Верпланке “Усан онгоцны сүйрлийн тэмдэглэл” бүтээлээрээ хүртжээ. Фламандын Экспрессионизм урлагийн урсгалаас эхтэй уг бүтээлд будгийг зузаан тавьдаг “импасто” техникийг ашигласан нь давхарга бүр далайн давалгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаджээ. Колоничлол, нүүдэл, сүйрэл, амьд үлдэх гэсэн хүний мөнхийн тэмцлийг далайн дунгийн хүүрнэлээр, хүүхдийн номын хэлээр өгүүлж болдгийг тус бүтээл харуулж, энэ жилийн наадмын үндсэн постер дүрслэл болсон байна. Түүнчлэн “Алтан арал” (Golden Island) шагналыг Армандо Фонсекагийн “Чулуун дахь амьтан”, Ираны зураач Хади Багдадигийн “Сүүлчийн Сафари” гэсэн бүтээлд олгосон аж.

Монголын багийн хувьд зурагт номын зураачдыг дараагийн “Nami Concours” уралдаанд илүү өргөн хүрээнд оролцуулах, бүтээлүүдийг нь олон улсын хэвлэлийн зах зээлд таниулах, уран бүтээлчдийн солилцоо болон хамтарсан үзэсгэлэнгийн талаар санал зөвлөлдөж, туршлага хуримтлуулсан байна. 

Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ

Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ

Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ        Зурагт номын нобелийн шагнал гэгдэх “Nami concours 2026”-д монгол зураачдын бүтээлийг дэлгэжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн