Зуншлагын байдал нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал наймдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна.

Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговийн цөөн, Ховд, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу, Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.

Өмнөх арав хоногтой харьцуулахад Завхан, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар зуншлагын байдал бага зэрэг мууджээ.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн