ЗТЯ: Чех улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.10.08) БНЧУ-ын “Транском электрон систем” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан менежер Жакуб Сосна тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа барилга бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэл хийх, туршлага солилцох чиглэлд хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцэж, харилцан санал солилцлоо.

Тэр дундаа Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх онгоцны буудлыг 4D олон улсын зэрэглэлтэй болгоход хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

ЗТЯ: Чех улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

ЗТЯ: Чех улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн