Ерөнхий сайд Г.Занданшатар “Өргөө амаржих” газарт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт өнөөдөр ажиллав.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар найман эх амаржжээ. Тус амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна.

Энэхүү эмнэлэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо оношилгооны аппарат нэн шаардлагатай байгааг удирдлагууд нь танилцуулав. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, эхо аппарат худалдан авахад шаардагдах санхүүжилтийг шийдэхээр боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар ярихдаа “Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын хүн ам 20 жилийн дотор нэг саяар өсөхөд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны зүтгэл, эмч нарын өндөр ур чадвар чухал үүрэг гүйцэтгэсэн” гэв.

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлсэн юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө амаржих" газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө амаржих" газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар "Өргөө амаржих" газарт ажиллалаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн