ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзав

Улаанбаатар //. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад энэ сарын 3-9-нд ажлын айлчлал хийж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол-ЕАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах, тэдний нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэй оролцуулах талаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр Дээд комиссарын албатай хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Мөн Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2012 онд тус байгууллагын гишүүнээр нэгдэн орсон гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

ЕАБХАБ-ын Үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Кристоф Кампыг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн