Дэлхий судлалын олон улсын олимпиадаас Монголын баг долоон медаль хүртэв

Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо энэ сарын 20-27-нд  зохион байгуулсан Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, бие даасан болон багийн төрлүүдэд нийт нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Тус олимпиадын бие даасан төрөлд Дорноговь аймгийн Сайншанд сумын сурагч Т.Ирмүүнжаргал хүрэл медаль хүртсэн байна.

Earth System Project багийн төрөлд:

  • Б. Бүрэнжаргал-“Монгол тэмүүлэл” олон улсын сургууль, мөнгөн медаль
  • Б.Есүй-Үжин- “Монгол билиг оюун” олон улсын сургууль, хүрэл медаль
  • О.Анар – “Сэлбэ” олон улсын сургууль, хүрэл медаль хүртжээ.

International Team Fieldwork Investigation судалгааны ажлын төрөлд Монголын сурагчид амжилт үзүүлж:

  • Б.Есүй-Үжин-алтан медаль
  • О.Анар- мөнгөн медаль
  • Т.Ирмүүнжаргал-мөнгөн медаль
  • Б.Бүрэнжаргал-хүрэл медаль хүртсэн байна.

Монгол Улсын багийг МУИС-ийн багш Ц.Цэндсүрэн ахалж, дэд ахлагчаар МУИС-ийн багш В.Батцэнгэл ажиллажээ.

Ийнхүү Монголын сурагчид дэлхий судлалын олон улсын олимпиадад мэдлэг, ур чадвараа сорьж, амжилт үзүүллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн