Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.
Тэгвэл үүний хүрээнд энэ сарын 13-нд Хүй долоон худгийн морин спортын талбайд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Монгол үндэстний цэрэг дайны урлаг, морин соёл, харвааны эртний уламжлалыг өвлөн хөгжүүлж буй энэхүү тэмцээнд морьт харваачид хурд, онч мэргэн байдал, ур чадвараараа өрсөлдөх юм. Монголчуудын төрт ёс, цэргийн түүхэнд морьт харваа онцгой байр суурь эзэлдэг. Их эзэнт гүрний үеийн монгол цэргүүд морин дээрээс харвах ур чадвар, маневр, онч мэргэнээрээ дэлхийд алдаршсан бөгөөд энэ уламжлал өнөөдөр үндэсний спорт болон хөгжиж байна.
Морьт харваа нь давхиж буй морины хурд, харваачийн онч мэргэн байдал, биеийн тэнцвэр, төвлөрлийг нэгэн зэрэг сорьдог, өндөр ур чадвар шаардсан уламжлалт спортын нэг юм. Давхиж буй морины хэмнэл, хурдыг алдалгүй удирдахын зэрэгцээ байгаа зөв тооцоолж, сумаа оновчтой тавих нь олон жилийн дадлага, нарийн мэдрэмж, ур чадварыг шаарддаг.
Тэмцээн энэ сарын 13-ны 14:30 цагт эхэлнэ.