“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

Монгол Улсад “Дэлхийн адууны өдөр”-ийг албан ёсоор анх удаа ирэх долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэх бэлтгэл ажил үргэлжилж байна.

56 орны зочид, төлөөлөгчид энэхүү өдөр адууны өв соёлыг гайхуулах, сурталчлах зорилгоор манай улсад хуран чуулах юм. Тэгвэл Шадар сайд Н.Номтойбаяраар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр “Хүй долоо худаг”-т ажиллаж, бэлтгэл ажлын явцтай танилцан байршлуудыг эцэслэн тогтоолоо. Тодруулбал, Адууны  ёслолын жагсаалын маршрут, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, үзэгч, наадамчдыг хүлээн авах хэсэг, үзвэр үйлчилгээний хэсэг, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчин, иргэдийн отоглох буудаллах газрын байршлыг эцэслэжээ.

Үүнээс гадна эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилт, шинэчлэлтийн ажлуудын төлөвлөлтийг хэлэлцэж, иргэд олон нийтийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өгсөн байна.

Шадар сайд “Дэлхий адууны өдөр” нь Монголын адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой тул бэлтгэл ажлыг өндөр зохион байгуулалттай, чанартай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

“Дэлхийн адууны өдөр”-ийн ёслолын жагсаалын маршрутыг эцэслэн баталжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн