Даамын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд Увсын тамирчид тэргүүлэв

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 23 //. 2026 оны даамын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд Увс аймгаас 35 тамирчин оролцож, өндөр амжилт үзүүлжээ.

Тэмцээний үеэр Увс аймгийн гурван тамирчин Монгол Улсын спортын мастер цол, 11 тамирчин дэд мастер цолын болзлыг хангажээ. Мастер цолыг Б.Мөнх-Оргил, У.Ариунболд, Б.Марал, дэд мастер цолыг Б.Мөнхзаяа, Б.Мөнхбаяр, М.Батжаргал, Б.Мөнгөнзаяа, Б.Билгүүн, У.Гэрэлтуяа, Т.Энхрийлэн, Х.Төгөлдөр, Э.Ивээлбаяр, Н.Эрхэмбаяр, Э.Даваа нар хангасан байна.

Даамын улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд Увсын тамирчид тэргүүлэв

Цолын болзол хангахаас гадна чансаагаа ахиулах баллыг зарим тамирчин авсан байна. Тодруулбал, спортын мастерын 2 баллыг Ч.Энхсүлд, дэд мастерын 2 баллыг Н.Номинзаяа, Б.Шүр-Эрдэнэ, харин дэд мастерын 1 баллыг Т.Эгшиглэн, Б.Амарсанаа, Б.Төгсбаяр нар авчээ. Ийнхүү 35 тамирчны 22 нь өөрсдийн түвшнийг тодорхой хэмжээгээр ахиулсан байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаангом сумын III сургуулийн 8 дугаар ангийн сурагч Б.Сансармаа Турк улсад зохион байгуулсан зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн