Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Стортингт зочлов

, 2026 оны гуравдугаар сарын 6Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламент буюу Стортингт зочилж, Стортингийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Мортeн Воолдтэй уулзав.

Сайд Б.Батцэцэг уулзалтын үеэр Монгол Улс гуравдагч хөрш, Нордикийн бүс дэх чухал түнш Норвег Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв. Түүнчлэн, Монгол, Норвегийн хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцолж, харилцан айлчлал хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Мөн Монгол Улс, Норвег Улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачилж, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Талуудын бага хурлын үеэр амжилттай батлуулсныг дурдаж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж ажиллахаа тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Стортингт зочлов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн