КАРАКАС, 2026 оны долоодугаар сарын 7 /Kazinform/. Их сүйтгэл дагуулсан газар хөдлөлтийн улмаас Венесуэл улсад 3535 хүн амиа алджээ.
Тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн дарга Хорхе Родригес амь үрэгдсэн хүмүүсийн тоо, эвдрэл сүйрлийн талаарх мэдээллийг Телеграм суваг дахь хуудсандаа нийтэлсэн байна.
Мэдээлэлд дурдсанаар, 16740 хүн гэмтэл бэртэл авч, 17854 хүн орон гэргүй болжээ. 190 барилга бүрэн нурсан бол 856 барилгад ноцтой эвдрэл, цууралт үүссэн байна. Эрэн хайх, аврах ажиллагааны явцад 6462 хүнийг аварч, гэмтэж бэртсэн 25016 хүнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Гамшигт нэрвэгдсэн 86794 айл өрхөд 9603 тн хүнс олгосон байна.
Асар их сүйрэл дагуулсан газар хөдлөлт 6 дугаар сарын 24-ний орой болсон бөгөөд 40 секундийн зайтайгаар 7.2 ба 7.5 магнитудын хүчтэй хоёр чичирхийлэл бүртгэгджээ.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урьдчилсан тооцооллоор, газар хөдлөлтийн улмаас Венесуэлд учирсан эдийн засгийн шууд хохирол 6.7 тэрбум доллар болжээ.