Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив

, 2026 оны дөрөвдүгээр сарын 23УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж буйг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцуулав. Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжив.

Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн