Унгар Улсын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн Лос Анжелесын 2028 зуны олимпын наадмын эрхийн оноо олгох жүдо бөхийн олон улсын цуврал “Будапешт их дуулга-2026” тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ.
Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -66кг /жин/-д барилдсан ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -48кг /жин/-д Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж, тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардуулахад оролцсон байна.
Тэмцээн үргэлжилж байна.
