СОФИ, 2026 оны зургаадугаар сарын 9 /BTA/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Шэнь Ичинь Болгарт хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Илияна Йотова, Ерөнхий сайд Румен Радев, Шадар сайд бөгөөд Сангийн сайд Гылыб Донев нартай даваа гарагт тус тус уулзжээ.
Тэрбээр Болгарын Ерөнхийлөгч И.Йотоватай уулзах үеэрээ эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, дэвшилтэт технологи, боловсрол болон соёлын салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн байна.
Харин Ерөнхий сайд Р.Радев, Шэнь Ичинь нартай уулзахдаа Болгар, Хятадын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлөв, хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх талаар санал солилцжээ.
Болгар, Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх, хоёр орны иргэд хийгээд эдийн засгийн эрх ашигт нийцсэн хамтарсан санаачилгуудыг хэрэгжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт талууд санал нэгджээ.
Айлчлалын үеэр Болгарын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Наталья Ефремова, БНХАУ-ын Хүний нөөц, нийгмийн хамгааллын сайд Ван Шяопин нар хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан байна.