Болгарын Ерөнхий сайд АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтантай уулзав

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 25. /BТА/. Болгарын Ерөнхий сайд Румен Радев АНУ-ын Төрийн департаментын Европ, Евразийн асуудал эрхэлсэн товчооны ахлах албан тушаалтан Артур Милихтэй даваа гарагт Сайд нарын зөвлөлийн байранд уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Болгар болон АНУ-ын хоорондын стратегийн түншлэлийн харилцааны асуудлуудыг хэлэлцсэний зэрэгцээ Украин болон Ойрх Дорнодын дайны улмаас үүсээд буй аюулгүй байдал, нийгэм-эдийн засгийн сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх боломжит арга замуудын талаар санал солилцсон байна.


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн