БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 13-15-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.

Түүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань болон Гадаад харилцааны яамны холбогдох газрын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд үдэв гэж ГХЯ-наас мэдээллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал өндөрлөв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн