Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан “Бидний нөхөрлөл” спортын тэмцээний волейболын төрөлд ОБЕГ-ын баг тамирчид тэргүүн байр эзэллээ.
Харин дэд байрт ХХЕГ-ын баг, гутгаар байрт ТЕГ-ын баг тамирчид шалгарсан байна.

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан энэ сарын 12-13-нд болсон тус тэмцээн биллиард, буудлага, волейбол гэсэн гурван төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.
