Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж шуурна

, 2026 оны дөрөвдүгээр сарын 7Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж шуурна. 

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.  

Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15+20 градус, бусад нутгаар +10+15 градус дулаан байна. 

Улаанбаатар орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +13+15 градус дулаан байна гэж цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн