Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна

“Гадаадын жуулчдыг аялуулж буй ААН-үүдэд шатахууныг чөлөөтэй олгох зохицуулалтыг холбогдох яамд хамтран гүйцэтгэж байна” хэмээн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ерөнхий сайдын өгсөн үүргийн хүрээнд байгуулагдсан “Шуурхай штаб”-ын хуралдааны үеэр мэдэгдлээ.

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын өнөөдрийн  хурлаар  дараах асуудлуудаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгчээ.  

  • 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн албан хаагч, 43 олон нийтийн цагдаа 56 байршилд ажиллаж байна. 
  • Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газрууд холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлж байна. 
  • Шатахуун түгээх станц /ШТС/-ууд бүх хошуугаар авто бензин олгох үүргийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 59 ШТС 2 хошуугаар, 12 ШТС 4 хошуугаар, 4 ШТС 6 хошуугаар, 1 ШТС 8 хошуугаар олгож байгаа бол 15 ШТС 1 хошуугаар олгож байна. 
  • Орон нутгийн удирдлагууд болон ШТС-уудад  аялал жуулчлалын компаниудын авто машиныг  хязгаарлалтгүй шатахуун олгох боломжоор хангах үүрэг өглөө.
  • Шатахуун импортлогч ААН-үүдийг дотоод хяналтаа сайжруулж аливаа дамын наймааг таслан зогсооход онцгой анхаарах үүрэг чиглэлийг өглөө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 107 ШТС-аар АИ92 автобензинийг түгээж байна. Үүнээс, 

  • 15 ШТС – 1 хошуу                     
  • 59 ШТС – 2 хошуу 
  • 4 ШТС – 3 хошуу 
  • 12 ШТС  – 4 хошуу 
  • 4 ШТС  – 6 хошуу 
  • 1 ШТС – 8 хошуугаар шатахуун олгож байна. Тиймээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун түгээх станцуудад цаашид хошууныхаа тоог нэмэгдүүлэх үүрэг, чиглэл өгөв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн