Алтны үнэ 5600 долларт дөхөж байна

МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 29 /РИА Новости/. Нэг унц алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрч, 5400 ам.доллароос давжээ.

Нью-Йоркийн Comex таваарын биржид болсон арилжаагаар алтны үнэ Москвагийн цагаар 01.12 цагийн үед /УБ цагаар өглөөний 06.12 цаг/ 5411 ам. долларт хүрсэн байна. Өмнөх арилжаагаар үнэ 5200 ам.доллароос давсан юм.

Оросын “БКС Мир инвестиций” компанийн хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Шепелев дүгнэн хэлэхдээ, олон улсын тавцанд тогтворгүй түгшүүртэй байдал хэвээр хадгалагдаж, эдийн засгийн хориг арга хэмжээ ба худалдааны салбар дахь глобалчлалаас татгалзах үзэгдэл газар авсаар байвал алтны үнэ ойрын 3-4 жилийн дотор 10 мянган долларт хүрэх ажээ.

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, унц алтны үнэ дахин өсөж, 5584,3 ам.долларт хүрсэн байна.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн