Албан ёсны цахим хуудастай боллоо

Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ын цахим хуудсыг албан ёсоор ашиглалтад орууллаа.

Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд “Эх газраа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриатай зохион байгуулах тус хурлын бэлтгэл, хөтөлбөр, оролцогчдод зориулсан мэдээллийг нэг дороос авах боломжтой.

“COP17” хуралд НҮБ-ын гишүүн улс орон, харьяа байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид оролцоно. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гаргажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн