Азийн элсний спортын наадам гандболын тэмцээнээр эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Саньяа хотод Азийн элсний спортын VI наадмын тэмцээн уралдаан албан ёсоор эхэллээ.

14 спортын 62 төрөл зайд болох энэхүү наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орны 1800 орчим тамирчин оролцохоор Саньяа хотноо хүрэлцэн ирж, бэлтгэл сургуулилалтдаа оржээ. Тэгвэл манай улсаас спортын найман төрөлд 50 тамирчнаа илгээснээс элсний гандболын шигшээ баг тоглолтоо эхлүүллээ. Тэд “В” хэсэгт багтсан бөгөөд хэсгийн эхний хоёр тоглолтдоо Оман, Тайландад тус бүр 2:0-ээр ялагдсан байна.

Азийн элсний наадам БНХАУ-ын Хайянг хотод 2012 онд, Вьетнамын Дананг хотод 2016 онд болсноос хойш тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласны эцэст хоёр дахь удаагаа БНХАУ-д болж буйгаараа онцлогтой.

Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 20:00 цагт Азийн элсний наадмын паркт болно.

Азийн элсний спортын наадам гандболын тэмцээнээр эхэллээ

Азийн элсний спортын наадам гандболын тэмцээнээр эхэллээ

Азийн элсний спортын наадам гандболын тэмцээнээр эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн